![](/uploads/201604/news/thumb/4d9fd72e90004b47011289395e79cd9d_x3.jpg)
Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 20-ны өдөр өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Кремлийн Их ордоны Александр танхимд болов.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Б.Дэлгэрмаад ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улстай эртний, найрсаг хөршийн, стратегийн түншлэлийн харилцаандаа сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд “Саяхан байгуулсан ОХУ, Монгол Улсын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал.
Энэ оны зургаадугаар сард Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр талын харилцааны талаар үргэлжлүүлэн ярилцах бөгөөд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалт мөн төлөвлөгдсөн байгаа” хэмээн онцлон тэмдэглэв.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд уламжлаад Улаанбаатар хотноо энэ оны долоодугаар сард зохион байгуулагдах Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохыг урив. Түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа хоёр орны хооронд тогтсон уламжлалт, найрсаг харилцааг бүхий л түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барилаа | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.