Шууд Chart

Орон байраа дулаалцгаая аян зохион байгуулна

2013-10-04 11:04:05

Өчигдөр буюу энэ сарын 3-нд Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.  Хуралдаанаар “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аян зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар болж, орон сууц, контор, албан байгууллага, цахилгаан станцын өвлийн бэлтгэл, түлшний нөөцийг шалгаж эрсдэлтэй газруудыг тодорхойлох үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болголоо.

Энэхүү аяны үр дүнд өвлийг өнтэй давахаас гадна эдийн засгийн тодорхой хэмнэлт хийх боломжтой гэж тооцоолж байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Орон байраа дулаалцгаая аян зохион байгуулна  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй