Шууд Chart

6000 нярайд бамбай булчирхай, адреногениталь хам шинжийн шинжилгээ хийнэ

2016-04-22 12:45:57

“Нийслэл ротари” болон БНСУ-ын Ёонин клубын дэмжлэгтэйгээр манай улсад нярайн скрининг шинжилгээ хийх гэж байна. Энэ хүрээнд бамбай булчирхайн төрөлхийн анхдагч дутагдал, адреногениталь хам шинж гэсэн хоёр эмгэгийн шинжилгээг улсын амаржих газруудад төрөх 6000 нярайд  үнэ төлбөргүй хийх юм байна. Шинжилгээ хийх эмч мэргэжилтнүүдийн сургалт өчигдөр эхэллээ.

Төрөөд удаагүй байгаа нярай хүүхдэд зарим эмгэгийн шинж тэмдэг илэрдэггүй ч хожим нь оюун болоод бие бялдрын хөгжил хоцрогдох, хөгжлийн бэрхшээлтэй болох явдал бий. Энэ нь эргээд гэр бүл, нийгэмд сөрөг үр дагавар авчирдгийг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс дэлхийн 80 гаруй оронд нярайн скрининг шинжилгээг хийж байна.

“Нийслэл ротари” клубын дэмжлэгтэйгээр “Нярайн скрининг шинжилгээний багийн чадамжийг бэхжүүлэх нь” нэртэй  төслийг ЭХЭМҮТ-д эхлүүллээ. Төслийн хүрээнд хийгдэх сургалтыг АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхмийн эрдэмтэд зохион байгуулж байна.

Төслийн багийнхан өмнө нь 2012-2014 онд 7300 нярайд скрининг шинжилгээ хийхэд гурван нярай бамбай булчирхайн төрөлхийн дутагдалтай нь илэрсэн байна. Олон улсын жишигтэй харьцуулахад хоёр дахин өндөр буюу 4000 нярайд нэг тохиолддог энэ эмгэг манай улсад 2500-д нэг тохиолдож байгааг онцолж байсан юм. Тиймээс энэ төслийг үргэлжлүүлж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

6000 нярайд бамбай булчирхай, адреногениталь хам шинжийн шинжилгээ хийнэ  
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй