Шууд Chart

ЦЕГ: Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөг захиран зарцуулсан

2016-04-22 13:14:45

УИХ-ын гишүүн Х.Баттулгын  эзэмшлийн "Баянгол" зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид энэ сарын 11-нд ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн.

Тэгвэл энэ шалгалтын талаар дөнгөж сая ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, шалгалтын үеэр Х.Баттулга нь нэр дурдагдаж буй хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй болохыг олж тогтоосон байна.

Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болох нь шалгалтын явцад илэрсэн талаар мэдээллээ.

Нийтэлсэн: С.Өлзий

ЦЕГ: Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөг захиран зарцуулсан  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй