Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр хэрэгжсэнээр тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж намрын ургац, газар эзэмших эрхээ барьцаалан зээл авах боломж бүрдэж байгаа юм. Энэ хүрээнд тариалан эрхлэгчдэд 50 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас гадна “Монгол тариалан” төрийн өмчит улсын үйлдвэрийн газраар дамжуулан олгохоор боллоо.
Өнгөрсөн онд газар тариалангийн салбар ургацынхаа 80 гаруй хувийг алдаж, 400 орчим тэрбум төгрөгийн хохирол амссан. Тиймээс энэ жил тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Арилжааны банкуудаар тариаланчдад олгож байгаа зээлийн нөхцөл өндөр байгаа нь салбарынханд хүндрэл болж байгааг тэд удаа дараа мэдэгдсэн. Энэ асуудлыг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргасан тухай ХХААЯ-аас мэдээлж байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Ирэх долоо хоногоос тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоод эхэлчихвэл хаврын ажил жигдрэх шатандаа орно гэж салбарын яамнаас мэдээллээ.
| Тариалан эрхлэгчдэд арилжааны банкнаас гадна 50 тэрбум хүртэл төгрөгийн зээл олгоно | ||
| Үзсэн: 321 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.