Кино дэлгэцийн найруулагч, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийг үндэслэгч Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” наадам 7 дахь удаагаа боллоо. Энэ удаагийн наадамд радио, телевизийн чиглэлээр суралцаж байгаа 180 гаруй оюутан бүтээлээ ирүүлсэн байна. Мөн БНХАУ, Польш улсын оюутан залуус ч оролцжээ.
Хүний амьдралын хүсэл мөрөөдөл, тэмүүлэлд өвчин, хагацал зовлон хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг даван туулахын тулд юу хийж болох вэ гэсэн санааг гэрэл зураг, мультимедиа чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн бүтээлдээ тусгажээ. 4-5 минутад үргэлжлэх бүтээлийнхээ сэдэв, санааг олох гэж тэд 2-3 сар судалгаа хийсэн байна. Энэ төрөлд СУИС-ийн РТМУС-ийн зураглаачийн ангийн оюутан Б.Уранзаяа, Б.Ариунзаяа нарын бүтээл шилдгээр шалгарч, өргөмжлөл, 1 сая төгрөгийн эзэн боллоо.
СУИС, МУИС, ШУТИС, ХУИС, Отгонтэнгэр зэрэг сургуулийн оюутнууд телевиз, радиогийн шилдэг бүтээл, богино хэмжээний кино, гэрэл зургийн мультимедиа, анимэйшн, компьютер графикийн 5 төрөлд бүтээлээ ирүүлсэн байна. Хоёрдугаар шатанд шилдэг 25 бүтээл шалгарч үлдсэнээс өнөөдөр ийнхүү шилдгийн шилдгийг шалгаруулж байна.
Радио, телевизийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд ур чадвараа сайжруулах хөрс суурь нь сургууль нь байх ёстой. Тиймээс ч энэ чиглэлээр оюутан бэлтгэж байгаа их, дээд сургууль, коллежиуд дадлага давамгай байх нь чухал юм гэдгийг шүүгчид хэлж байсан юм. Уран бүтээлийг мэдэрч, ойлгодог хүнээс илүү чамбай, үзэгч, шүүмжлэгчдийн санаанд нийцсэн бүтээл төрдөг байна.
| Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 7” наадам боллоо | ||
| Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.