Хоёр жилийн өмнө 60 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан эрчим хүчний салбар 2016 онд ашигтай ажиллана гэж салбарынхан тооцоолж байна. Энэ онд ашиглалтад оруулах томоохон бүтээн байгуулалт, шинэчлэл ойрын 10 жилийн эрчим хүчний салбарын хөгжлийн баталгаа болно гэж тэд үзэж байгаа юм. Мөн энэ жилээс эхлэн хэрэглэгчдэд хүрдэг цахилгаан эрчим хүчний үнэ буурах боломж бүрдсэнийг мэдээлж байна.
Эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллаж эхэлсэн нь иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов хөнгөлөх эхлэл гэж салбарынхан харж байна. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний ачаалал оройн 17.00-22.00 цагт хамгийн их нэмэгддэг. Иймд системийн оргил ачааллын үед цахилгаан хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид чадлын төлбөр ногдуулах журмыг өнгөрсөн оны долоодугаар сараас мөрдөж эхэлсэн. Гэтэл чадлын төлбөр нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа тухай гомдол их ирэх болжээ. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ тал дээр судалгаа хийж чадлын төлбөрийг бууруулахаар болсон байна.
Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал: 2012 онд цахилгаанд 876 Мвт байсан бол 2016 онд 1140 Мвт болж 30 хувиар, дулаанд 2012 онд 2120 Гкал цаг байсан бол 2016 онд 2921 Гкал цаг болж тус тус өссөн байна. Энэ хэмжээгээр цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо 30-50 хувиар өсчээ. Мөн эрчим хүчний компаниудын орлого 2012 онтой харьцуулахад 60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ойрын жилүүдэд энэ өсөлт жигд хадгалагдана гэж салбарынхан тооцож байна.
Энэ онд мөн эрчим хүчний салбарт хийж байгаа томоохон өөрчлөлтүүдийн нэг нь станцуудыг хувьчлах ажил. Станцуудыг 70 хувь нь төрийн мэдэлд байх, 30 хувийг хувийн хэвшил рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Өнөөдөр улсаас бүх станцад хөрөнгө оруулалт хийх бололцоогүй байгаа учраас хувьчлалын аргаар хөрөнгө татах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ онд багтаж “Дулааны цахилгаан станц-4”, “Дулааны цахилгаан станц-3”, “Дулааны цахилгаан станц-2”, “Дарханы дулааны цахилгаан станц” болон зарим уурхайг хувьчлахаар төлөвлөж байна.
| Эрчим хүчний чадлын төлбөрийг 2000 төгрөг болгож бууруулна | ||
| Үзсэн: 379 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.