Шууд Chart

Барак Обама Ази дахь айлчлалаа цуцаллаа

2013-10-04 14:09:02

АНУ-ын холбооны засгийн газар үүдээ барьсны улмаас Барак Обама Ази дахь айлчлалын хугацаагаа богиносгон Малайз болон Филиппин улсад хийх айлчлалаа цуцалжээ. Тэрбээр энэ сарын 5-наас эхлэн Индонез, Бруней, Малайз, Филиппин орнуудад айлчлахаар төлөвлөсөн. Түүнчлэн Индонез болон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалтад оролцох бөгөөд Брунейд болох Америк-Зүүн өмнөд Азийн холбооны дээд уулзалт, Зүүн Азийн дээд уулзалт зэрэг арга хэмжээнд оролцоно. Гэхдээ Америкийн засгийн газар үүдээ барьснаас болж, Обама зөвхөн Индонез болон Брунейд айлчлах юм байна.
      
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Барак Обама Ази дахь айлчлалаа цуцаллаа  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй