Шууд Chart

Улиастай хотод 35 мегаваттын цахилгаан, дулааны станц барина

2016-04-25 13:23:29

Завхан аймгийн Улиастай хотод 35 мегаваттын цахилгаан, дулааны хосолсон станц барих гэрээ байгуулагдлаа. Уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр нэгээр нэмэгдэх юм. Мөн Улиастайчууд дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдохоос гадна орон нутагт 2500 орчим ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ. Ер нь Завхан аймгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд дулааны цахилгаан станц барьж, ашиглалтад оруулах  зорилт бий. Энэ дагуу Улиастай суманд 35 мегаваттын цахилгаан, дулааны хосолсон станц барихаар төлөвлөсөн гэж тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Отгонбаатар гарын үсэг зурах үеэрээ хэллээ. Гэхдээ улсын төсөв хүндрэлтэй байгаа учраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр энэ станцыг барихаар болжээ. Дулааны цахилгаан станц барих ажилд Завхан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Цэцэнс майнинг энд энержи” компани, БНХАУ-ын “Энержи инженеринг корпораци” хамтрахаар гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд дулааны цахилгаан станц барих компаниудын үйл ажиллагаатай Завхан аймгийн удирдлагууд танилцсан байна. Завхан аймаг 70 гаруй мянган хүн амтай. Мөн Улиастай хотыг ирээдүйд 30-аад мянган хүнтэй, баруун бүсийн гол төв байхаар тооцон хот төлөвлөлтийг нь хийжээ. Тийм учраас аймгийн төвд цахилгаан, дулааны станц зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ станц ашиглалтад орсноор Улистайд хуучин ажиллаж байсан томоохон үйлдвэрлэлүүд сэргэх боломжтой. Тухайлбал, хуучны Техник туслалцааны барилга трест буюу барилгын материалын үйлдвэр байнга ажиллах боломж бүрдэнэ гэж Завхан аймгийн орлогч дарга Ч.Пунцаг үзэж байна.

Мөн тэрбээр хөнгөн аж үйлдвэрийн салбар тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд ажиллах үндсэн нөхцөл бүрдэнэ гэж тайлбарлаж байсан юм. Түүнчлэн Дэнжийн байршилд 1000-1500 айлын орон сууцны хороолол барихаар зураг төсөл гаргасан. Гэвч халаалт, дулааны асуудлаа шийдэж чадахгүй зогсонги байдалд ороод байсан энэ бүтээн байгуулалт одоо бодит ажил болоход ойрхон боллоо гэж Ч.Пунцаг хэлж байлаа. Улиастай суманд 35 мегаваттын цахилгаан станц баригдсанаар шинэ хорооллууд баригдахаас гадна аймгийн төвийн айлууд дулааны нэгдсэн сүлжээнд холбогдож, байнгын хэрэглээний халуун устай байх боломж бүрдэх юм байна.

Түүнчлэн Завханчуудын хэрэглэж байгаа цахилгаан дулааны үнэ өртөг буурах боломж бүрдэнэ гэж тооцжээ. 35 мегаваттын цахилгаан, дулааны станц барих үндсэн нөхцөл бүрдсэн нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Завхан аймагт хийсэн нүүрсний тандан судалгаа, илэрцтэй холбоотой юм байна. Судалгааны хүрээнд тус аймгийн Яруу, Тэлмэн, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумын 10 гаруй цэгт нүүрсний орд газар байх илэрц тодорхойлогджээ. Өмнө нь Могойн голоос талдаа 250 км орчим газраас нүүрсээ татаж өвлийг давдаг нөхцөлд цахилгаан станц барих боломж нөхцөл муу байсан. Харин одоо аймгийн төвдөө ойрхон нүүрсний уурхайтай болсноор цахилгаан станц ажиллах боломж бүрдэж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эхлэх таатай нөхцөл бүрдлээ гэж Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Отгонбаатар хэлж байв. Мөн цахилгаан, дулааны станц, нүүрсний уурхай, барилгын материалын болон жижиг, дунд үйлдвэрүүдийг дагалдаад 2500 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улиастай хотод 35 мегаваттын цахилгаан, дулааны станц барина  
Үзсэн: 6107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.117.xxx] 2016-06-12 15:24
ашгүй дээ
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-29 22:00
Итгэхгуй б.шоу хийгээд тууз хайчлаад л онгордог шуу дээ
103.242.47.xxx [103.242.47.xxx] 2016-04-27 17:44
Zavhan nutgaa hugjuulie gesen chin setgel uvurluj gereeg baiguulan ajillahaar zorig shuluudan ajlaa hiij bui zaluu bolovson huchindee bid talarhaj ajlin amjilt husen hamtarch ajillah estoi ta buhendee amjilt husie
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-04-27 16:25
мөрөөдөөл байхымаа одоо байгаа дулааны үнэ улсдаа хамгийн бага нь тэгээд хямдрана ч гэх шиг хаана байгаа нүүрс вэ. өчнөөн олон жил хувийн хэвшлийн хэдэн халтар ядарсан хүмүүсээр өөр аймгийн үнэтэй нүүрс зөөлгөчөөд одоо өөрсдөө станц барих болхоороо нүүрстэй болоод дулааны станцтай боллоо юу харж л байя
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2016-04-27 10:40
2016 оны сонгууль ойртож байгаа бололтой.2020 онд дахиад л гарын үсэг зурахгүй бол яамайдаа.Нүүрсээ хаанаас авах нь тодорхойгүй байна...
43.228.130.xxx [43.228.130.xxx] 2016-04-27 08:52
ilertstegeed ord bolj chadhuu yu ch hiigeegui bj ordtoi bolloo gene terendee tushiglej stantsi barina gene saixan shaaj bnaa
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-26 23:09
Үнэн бол сайхан л мэдээ байна. Хэр удаан хүлээлгэх юм байгаан
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2016-04-26 20:59
Зохицуулахтай гэрээ хийж үнэ тариф тохироогүй байж юу яриад байнаа. Цахилгаан дулааны үнэ дийлдэхгүй ээ.
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2016-04-26 12:41
болтугай
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-26 12:27
Songuuliin shou
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-26 11:43
Suhbaatar aimagt 3 jiliin umnu dulaanii stants gej barigdsan uuriin zuuh shig yum boloh vii de. Tootsoogui yum hj 2iin hoorond yum boloh viide
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-26 11:31
Сайхан мэдээ байна. Нүүрсний орд газар ямар билээ. Могойн голоос татаж дулаанаа хангана гэвэл их өндөр өртөгтэй цахилгаан, дулаан төлөх байхдаа. Нүүрс үнэ тарифын талаарх тооцоо судалгаа бичихгүйдээ. Станцаа барьдаг иргэд, аж ахуйн нуруун дээрээ дарамт үүсэх вий дээ.
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-04-25 17:35
yag nuursnii ordnii nuutsuu togtooson yum uu? ter tuhaiga bichihed yadag bn aa,dutuu dullmag yum bichih yum
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2016-04-25 13:49
болж дээ нутагт минь гэрэл дулаантай болбол нүүрс нь ойрхон байгаасай даа
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2016-04-25 13:49
болж дээ нутагт минь гэрэл дулаантай болбол нүүрс нь ойрхон байгаасай даа

Бидэнтэй нэгдээрэй