Шууд Chart

Олон улсын залуу дипломатчдын ээлжит сургалт болов

2016-04-25 14:38:29

БНТУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академиас олон улсын залуу дипломатчдын ээлжит сургалтыг 2016 оны дөрөвдүгээр сарын 8-22-нд Анкара хотноо зохион байгуулав. Дэлхийн 5 тивийн 64 орны Гадаад хэргийн яамдын залуу ажилтнууд оролцсон уг сургалтаар Туркийн нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад бодлого, бүс нутгийн асуудлыг голлон авч үзэж, тус улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу, дэд сайд Нажи Кору зэрэг нэр хүндтэй дипломатчид болон эрдэмтэн судлаачдын лекц сонсож, ярилцлага, хэлэлцүүлэг хийжээ.

Сургалтын хаалтын ёслол дээр Туркийн Гадаад хэргийн яамны Дипломатын академийн захирал, доктор Месүт Өзжан сургалтад оролцсон залуу дипломатчдад баяр хүргэж, төгсөлтийн үнэмлэх гардуулав. Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг доктор М.Өзжантай уулзаж, тус сургалтад жил бүр Монголын залуу дипломатчдыг урьж оролцуулж байгаад талархал илэрхийлэв. Мөн энэ жилийн сургалтад амжилттай оролцсон манай улсын Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын атташе Б.Энхмөнхөд баяр хүргэв.

22 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй уг сургалтын аяллын хэсэг дөрөвдүгээр сарын 22-30-нд үргэлжлэх бөгөөд залуу дипломатчид Туркийн Невшехир, Истанбул хотуудын түүх, соёлын дурсгалт газруудыг үзэж, турк үндэсний соёл урлаг, ёс заншилтай танилцах юм.


Олон улсын залуу дипломатчдын ээлжит сургалт болов  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй