Орон нутагт залуу малчдыг бэлтгэнэ. Тодруулбал, өнөөдөр Ховд, Баянхонгор аймгийн Политехникийн коллежид шинээр залуу малчин бэлтгэх анги нээж байгаа юм. Жил ирэх бүр залуу малчны тоо цөөрч байгааг ч малчид хэлдэг. Тиймээс залуу малчдын тоог нэмэх, тэднийг чадваржуулах зорилгоор залуу малчдыг бэлтгэхээр болжээ.
Одоогоор Ховд аймгийн Политехникийн коллежид 25 иргэн бүртгүүлсэн байна. Энэ нь бусад төрлийн сургалтаас мэргэжлийн малчин бэлтгэж байгаагаараа онцлогтой гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.
| Залуу малчин бэлтгэх анги нээжээ | ||
| Үзсэн: 437 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.