Шууд Chart

Д.Булганы хоригдож буй ангийг шалгажээ

2016-04-27 16:04:55

УПЕГ-ын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих ангид шалгалт хийжээ.

С.Зориг агсны гэргий Д.Булганыг одоогоос таван сарын өмнө баривчлан, цагдан хорьсон. Гэхдээ ямар хэрэгт холбогдуулснаа хуулийнхан өнөөг хүртэл олон нийтэд мэдээлээгүй юм. Тиймээс УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар саяхан түүнтэй уулзахаар дээрх цагдан хорих байранд очихдоо түүний эрх бүдүүлгээр зөрчигдөж буй тухай мэдээлсэн. Тиймээс УПЕГ-ын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс ийнхүү ажилласан байна.

УИХ-ын гишүүдийн хийсэн мэдээлэлд “Бусад өрөө нь бүдэг гэрэлтэй байхад Д.Булганых хэтэрхий тод байна. Түүнчлэн бие засах газар нь  үүдэндээ байрладаг” гэсэн нь үнэн байжээ. Учрыг тодруулбал уг байрны сантехникийн холболтоос шалтгаалж найман өрөөний бие засах хэсэг тийнхүү үүдэндээ байрладгаас гадна бичгийн цаас, бал оруулаагүй нь үнэн байжээ.

УПЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргалаас тодруулахад “Одоогийн байдлаар сэжигтэн Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн. Түүний биеийн байдал ноцтой хүнд биш ч эрүүл мэндийн байдлыг нь шинжлэх зорилгоор тус ангийн эмнэлэгт хэвтүүлсэн. УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарыг очиход оруулаагүй гэдэг асуудал мөн яригдсан. Тус хорих байрны үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагдсан, албан хаагчид нь  тусгай журманд тусгагдсаны дагуу ажилладаг. Тэгэхээр УИХ-ын гишүүн, албан тушаалтан хэн ч байсан энэ хууль журманд захирагдах ёстой. УИХ гишүүн Ц.Оюунгэрэл хорих байранд ороод хөлөө жийгээд суусан нь ч хорих байрны дотоод журмыг зөрчсөн явдал болсон” гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Булганы хоригдож буй ангийг шалгажээ  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй