Манай улсад барилгын салбарын улирал эхэлж байна. Гэвч энэ жил тус салбарынхан эдийн засгийн хүнд сорилттой тулгарч буйг барилгын материал үйлдвэрлэгчид хэлж байна.
Улаанбаатар хотын 204 мянган өрхөд орон сууц хэрэгцээтэй байгаа бол тэдний худалдан авах чадвараар баталгаажсан орон сууцны эрэлт нь 2018 он хүртэл 64 мянга орчим өрх байна гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргажээ.
Дотоодын арилжааны банкууд барилгын салбарт 2013 онд шинээр 557.3 тэрбум төгрөгийн зээл олгосон ч барилгын компаниудад зээл олголтыг хязгаарлаж, орон сууц худалдан авагчдад тавих ипотекийн зээлийн шаардлагыг өндөрсгөсөн. Нийслэлийн хэмжээнд худалдан авах чадвараар баталгаажсан орон сууцны эрэлт 2014 онд 30 мянга орчим байсан бол 2015 онд 20 мянга гаруй байлаа. Харин 2016 онд 8800 орчим байх төлөвтэй байгааг судалгааны байгууллага гаргасан байна. Тиймээс эрэлтийг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгтэй байгааг барилгын салбарынхан хэлж байв.
| Барилгын салбарынхан эдийн засгийн хүнд сорилттой тулгарч байна | ||
| Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.