Монгол Улсын бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох Засгийн газрын зорилтот ажил үргэлжилж байгаа. Тодруулбал, 2016 онд 1538 км зам шинээр барьж, 2017 онд Монгол Улс нийтдээ 8272.4 км улсын чанартай хатуу хучилттай авто замтай болсон байх болно. Тэгвэл манай улсын анхны хурдны зам ирэх 2018 онд ашиглалтад орно.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Авто замын салбарт үсрэнгүй дэвшил гарч зургаан аймгаас бусад нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Эдгээр зам бол гуравдугаар зэрэглэлийн зам. Тэгвэл одоо Засгийн газар нэгдүгээр зэрэглэлийн буюу Хурдны замыг барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна. Төв аймагт баригдаж буй Хөшигийн хөндийн Олон улсын Нисэх онгоцны буудал руу очих 32 км хурдны замыг БНХАУ-ын Экспорт Импорт банкны хөнгөлөлттэй зээлээр барих юм. Монгол Улсад баригдах анхны хурдны замын барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлжээ.
Одоогоор зураг төслийн боловсруулалтын ажил явагдаж, Зам тээврийн яам зураг төслийг нь баталгаажуулах, улсын экспертээр хянуулах ажил хийж буй юм байна. Мөн хурдны замыг 2018 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа ажээ.
Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал руу очих 32 км хурдны замаас гадна Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны замыг Концессийн гэрээгээр, Гудамж төслийн хүрээнд Туул, Сэлбэ хурдны замыг ч барихаар Засгийн газар төлөвлөөд байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Хөшигийн хөндий рүү барих хурдны замын нийт өртөг 141 сая ам.доллар | ||
| Үзсэн: 424 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.