Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг дэлхийн улс орон өөр өөрийнхөөрөө тэмдэглэдэг. Манай улсын хувьд МҮЭХ-ноос санаачлан “Эвлэлдэн нэгдэх-Хөдөлмөрлөх эрхээ эдэлье” уриан дор нэгдэж, жагсаал зохион байгууллаа. Тус хорооны энэхүү жагсаал улс орон даяар өрнөж, хөдөлмөрчид эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна.
Жишээ нь, вагоны үйлчлэгч Б.Амарсайханы хувьд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 30 орчим жил ажиллаж байна. Түүний ажиллаж буй байгууллага гадны улстай хувь нийлүүлсэн ч Үйлдвэрчний эвлэлийн хороогоороо дамжуулан хамтын гэрээгээ байгуулж, үр дүнг нь үздэг. Гэвч Засгийн газар, шийдвэр гаргагчидтай хамааралтай асуудал огт урагшлахгүй байгааг хэлж байна.
| Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн жагсаал өнөөдөр боллоо | ||
| Үзсэн: 497 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.