Сэлэнгэ аймгийн 8700 гаруй малчин өрхөд 1.5 сая толгой мал хаваржиж, мал төллөлт ид дундаа явж байна. Газар тариалангийн бүс нутагт бэлчээр хумигдах болсноор малчид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх асуудалд түлхүү анхаардаг болоод буй.
Тус аймаг нь 17 сумтай. Сум бүр газар тариалан мал аж ахуйг хослуулан хөгжүүлж ирсэн. Малчид нэгэн үе малынхаа тоо толгойд анхаарч байсан бол өдгөө газар тариалангийн бүсэд малын бэлчээр хомсдож байгаа тул ашиг шимтэй цөөн тооны мал сүргийг илүүд үзэх болжээ.
Жишээ нь, Орхон үүлдрийн хонины нэг кг ноос 3000 төгрөг хүрдэг. Хүйтэнд тэсвэртэй, тарга хүч сайтай, ихэр төл ихтэй учраас ашиг шим их өгдөг аж. Тиймээс газар тариалангийн бүсэд хагас суурин, эрчимжсэн хэлбэрийн мал аж ахуй эрхлэх нь илүү зохимжтой гэнэ. Иймд энэ хоёр салбар бие биенийхээ дутууг нөхөж, хосолсон хэлбэрээр хөгжих боломжтой гэдгийг малчид ярьж байна.
| Малчид чанарлаг, цөөн тооны малыг илүүд үзэж байна | ||
| Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.