Шууд Chart

“Мянган эрдэнийн судар” ном бүтээх, хүлээлгэн өгөх ёслол боллоо

2016-05-03 18:18:31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Монгол хэлний үндэсний зөвлөл, Нийслэлийн боловсролын газраас хамтран өнөөдөр Чингисийн талбайд Үндэсний бичиг, соёлын өдрийг тохиолдуулан “Мянган эрдэнийн судар” ном бүтээх, хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх болон “Ном” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад үндэсний бичиг сургах, судлуулах, дамжуулан өвлүүлэх зорилгоор 10 дугаар ангийн сурагчдын дунд зүйр цэцэн үг, мэргэн сургааль үгсийг бийрээр бичиж судар бүтээх аян өрнүүлсний хаалтын ёслол энэ болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Мянган эрдэнийн судар” ном бүтээх, хүлээлгэн өгөх ёслол боллоо  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй