Шууд Chart

Бетон зуурмагт үнс ашиглах нь байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй

2016-05-05 15:37:51

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэд цахилгаан станцын үнсийг бетон зуурмагтаа хэрхэн ашиглах талаарх туршилт, судалгаа шинжилгээ хийж байна. 

Монгол Улсад дулааны цахилгаан станц ес байдаг. Нүүрсний шаталтаас үүссэн үнсийг өнөөдрийг хүртэл ашиглалгүй, байгаль орчныг бохирдуулсан хаягдал болон нөөцлөгдөж байна. Жилээс жилд тоо хэмжээ нь нэмэгдэж байгаа энэ асуудлыг шийдэх нь нийгэмд тулгарсан чухал асуудлуудын нэг болоод байна. 2012 оны байдлаар Монгол Улс 8.34 сая тонн нүүрс ашиглаж, үүнээс хаягдал үнс 2-3 сая тонн гарч байна.

Тиймээс ШУТИС-ийн БАС-ийн эрдэмтэд үнсийг үр ашигтайгаар барилгын материалын салбарт ашиглах боломжийг судлаж, хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг тогтоохоор ажиллаж байна.

“Мэдлэг инноваци баялаг” нэвтрүүлгээс дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бетон зуурмагт үнс ашиглах нь байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй  
Үзсэн: 1454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-05 16:01
хэвийн гэж байсан
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2016-05-05 15:56
Цацраг идэвх бодис нь энгийн бетон зуурмагуудтай харьцуулбал ямар үр дүн гарсан бол?

Бидэнтэй нэгдээрэй