Монголын ипотекийн корпораци найман хувийн хүүтэй орон сууцны зээлээр баталгаажсан бонд гаргахаар боллоо. Ингэхдээ банкууд дахь 970 гаруй тэрбум төгрөгийн багцыг худалдан авах замаар гадны хөрөнгийн зах зээлд бонд гаргаж хөрөнгө авах юм. Ингэснээр найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахад шуурхай, найдвартай болно гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. МИК-ийн ТУЗ-ийн дарга С.Оргодол “Бонд хөрөнгө оруулагчдад таван хувийн хүүтэй очих бөгөөд энэ маягаар найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилт босгох механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ. Дашрамд дурдахад хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 10 хоногт өмнө нь олгоод байсан 271 тэрбум төгрөгийн зээлийг найман хувь руу шилжүүлсэн бол хоёр дахь 10 хоногт 92, гурав дахь 10 хоногт 33, дөрөв дэх 10 хоногт 30, тав дахь 10 хоногт 26 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ.
Найман хувийн зээл хэвийн үргэлжилнэ | ||
Үзсэн: 1928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.