ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн, судлаачид хүний эрүүл мэндэд тустай “Зохицуулах үйлчилгээтэй талх, гурилан бүтээгдэхүүн” үйлдвэрлэж байна.
Бүхэл үрийн болон хөх тарианы гурилаар хийсэн бүтээгдэхүүний гол онцлог нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед хуримтлагдсан хорт бодисыг шингээн гадагшлуулдаг.

Түүнчлэн илүүдэл жинтэй болон чихрийн шижинтэй хүмүүст тохиромжтой гэдгийг хүнсний инженерчлэлийн салбарынхан онцолж байна.

“Зохицуулах үйлчилгээтэй талх, гурилан бүтээгдэхүүн”-ий үйлдвэр өдөрт 2000 ширхэг талх, 1000 кг хүртэлх төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ШУТИС-ийнхаа салбар сургуулиудад нийлүүлж байна. Ингэснээр олон жилийн турш туршилт, судалгаа хийсэн сайн чанарын хүсний бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, мэдлэгт суурилсан инновацийг баялаг болгож байгааг ШУТИС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын профессор Д.Цэцэгээ онцолж байсан юм.




| Мэдлэг инноваци баялаг: “Зохицуулах үйлчилгээтэй талх, гурилан бүтээгдэхүүн” үйлдвэрлэж байна | ||
| Үзсэн: 2454 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.