Асаргаа сувилгаа шаардлагатай байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн “Нэг сувилагч-нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд” сарын аяныг Хөвсгөл аймаг эхлүүлжээ.
Өнгөрөгч 2015 оны судалгаагаар Хөвсгөл аймгийн хэмжээнд 641 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн. Тэдний 70 хувьд нь л өрхийн эмнэлэгийн сувилагч нар хүрч ажилладаг байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарлах биш асаргаа сувилгааг нь сайн хийж чадвал нийгэмших, тэр хэрээр өсч том болоод хүний гар харахгүй байх чадамжтай болдог байна.
"Нэг сувилагч нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд" аяны хүрээнд нийт 31 багт амьдардаг 500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний асран хамгаалагч нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн өдрийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Хөвсгөл аймагт “Нэг сувилагч-нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд” аян эхлүүлжээ | ||
| Үзсэн: 329 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.