![](/uploads/201605/news/thumb/bac5f62ab349d8825963c84e84cce62f_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ХIV хуралдаан өчигдөр болсон.
Уг хуралдааны үеэр Монгол Улс, БНХАУ-ын Замын-Үүд Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Өнөөдөр бид Замын Үүдийн чөлөөт бүс тэр дундаа Замын- Үүд Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн асуудлын ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын Худалдааны сайдтай гарын үсэг зурж баталгаажуулж байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудал олон жил яригдсан. Энэ ажил гарын үсэг зурнаас идэвхжих хандлага байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.
Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам
Замын-Үүд, Эрээнийг дамнасан чөлөөт бүс байгуулна | ||
Үзсэн: 1198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.