Шууд Chart

Улсын математикийн 52-р олимпиад Архангай аймагт болж байна

2016-05-06 15:01:30

Улсын Математикийн 52 дугаар олимпиад Архангай аймгийн Цэцэрлэг хотод болж байна. Хүүхдийн  математик  сэтгэлгээг  хөгжүүлэх  энэ  олимпиадад хот хөдөөгийн 100 гаруй сурагч оролцож байгаа юм.

Математикийн 31 дүгээр олимпиад 1995 онд Архангай аймагт зохион байгуулагдаж байсан. Түүнээс хойш 21 жилийн дараа Монголын Математикийн Олимпиадын хорооны шийдвэрээр ийнхүү 52 дугаар олимпиадыг  Цэцэрлэг хотноо зохион байгуулж байгаа юм. Нэмж мэдээлэхэд, хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлснээр зөв   сэтгэдэг, асуудлыг зөв  томьёолж, шийдэл гарцыг олж чаддаг гээд хувь хүн болон төлөвшихөд нь ихээхэн ач тустай. Мөн ихэнхи байгалийн  суурь шинжлэх ухааныг судлахад  математикийн  тодорхой хэмжээний  мэдлэг хэрэг болдог байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.                

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсын математикийн 52-р олимпиад Архангай аймагт болж байна  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй