Манай улсад нэн тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдол буюу төв суурин газрын утаа. Утааг бууруулах талаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн гарц олж, дорвитой шийдэлд хүрч чадахгүй л байна. Энэ асуудлыг шийдэх нэг гарц бол ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн эрдэмтдийн зохион бүтээсэн “Уснаас дулаан үйлдвэрлэх технологи” юм.

Барилга архитектурын сургуулийн эрдэмтдийн бүтээсэн уснаас дулаан үйлдвэрлэх технологи доод тал нь 80-96 градустай дулаан гаргаж байна. Энэ дулаанаар барилга байшингийн халаалтын асуудлыг бүрэн шийдэхээс гадна хэрэглээний халуун ус гаргаж авах боломж бүрдэж байгаа юм.
Энэ технологийн туршилтыг 2013 оноос эхлүүлжээ. Ингэхдээ нийслэлийн зарим сургууль, цэцэрлэг болон Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургууль, Дарханы арьс шир хатаах үйлдвэрт туршсан байна. Эдгээр газар өмнө нь уурын зуухнаас дулаанаа авч, халаалтандаа их хэмжээний зардал гаргадаг байсан.

Тухайлбал, 29 дүгээр цэцэрлэг гэхэд сар бүр 3 сая гаруй төгрөг төлдөг байсан бол Барилга архитектурын сургуулийн эрдэмтдийн зохион бүтээсэн “Эко зуух”-ыг ашигласнаар 840 мянган төгрөг болж, халаалтын зардал нь буурсан байна. Харин энэ жилийн хувьд туршилтаа ШУТИС-ийн багш нар өөрсдийнхөө ажлын өрөөнд үргэлжлүүлэн хийж байна.



| Мэдлэг инноваци баялаг: Уснаас дулаан үйлдвэрлэх технологи | ||
| Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.