Шууд Chart

Дөрвөн суманд тарвага нутагшуулав

2016-05-06 16:14:37

Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар,  Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Дорнод аймгийн Булган сумын нутагт тарвага нутагшуулах ажлын тендер зарлаж, 31 тарвага барин нутагшуулсан байна.  Уг тендерийг “Монголын анчдын нийгэмлэг” ТББ авсан бөгөөд сумын Засаг дарга, БОХУБ, Байгаль хамгаалагч, багийн Засаг дарга зэргийг байлцуулан нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Дээрх нутагшуулсан тарваганд сансрын ажиглах бичил төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид багийн Засаг дарга, идэвхтэн байгаль хамгаалагч нартай гэрээ байгуулан хамгаалах юм.

Дашрамд өгүүлэхэд үргэлжлүүлэн Цагаан-Овоо, Баян-Уул, Гурванзагал зэрэг сумдад тарвага нутагшуулах ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дөрвөн суманд тарвага нутагшуулав  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй