Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргахаар боллоо.
Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд санхүүжилтийн эх үүсвэрийн дутагдлаас болж барилгын ажил нь саатах, удаашрах нөхцөл үүсчээ. Тиймээс энэ онд багтаж барилгаа ашиглалтад оруулахаар төлөвлөсөн компаниудын үлдэгдэл хөрөнгийг нь шийдвэрлэхэд тусламж үзүүлэх зорилгоор үнэт цаас гаргахаар болсон байна. Нийт 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг үнэт цаас гарган шийдэх юм.
Үнэт цаас гаргах төсөлд хамрагдах хүсэлтэй компаниуд дараах шаардлагыг биелүүлнэ. Иргэдтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн байх, барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлын гүйцэтгэл нь 70 гаруй хувьтай байх ёстой.
Нэмж мэдээлэхэд, энэ оны эхний хагас жилд нийслэлийн хэмжээнд 1100 гаруй айлын орон сууцыг барьж дуусган, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг орон сууцтай болгох төлөвлөгөөтэй байна. Харин өнгөрсөн онд нийт 1600 гаруй айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айлын 2100 иргэн орон сууцанд орсон байна.
| Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргана | ||
| Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.