“Эрдэнэт” үйлдвэр 1000 инженерийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, үйлдвэрийн өртөг зардлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан инженерүүдийг урамшууллаа. Шинийг санаачлагч буюу “Инноватор” цомын эзнээр тус үйлдвэрийн Баяжуулах фабрик, засвар механикийн заводын инженерүүдийн хамтарсан баг шалгарч, 100 сая төгрөгөөр шагнуулав.
Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн засварын зардлаас 1,2 тэрбум төгрөг хэмнэснээрээ ийнхүү шалгарсан байна. Тодруулбал грат-1400 насосны ажлын эд ангийн хийц болон удирдлагын системийг шинжлэх ухаан технологийн шийдэлд тулгуурлан өөрчилснөөр, насосны ашиглалтын хугацааг нэмэгдүүлж, ийнхүү асар их хэмнэлтийг хийж чаджээ.
“Шинжлэх ухаан-үйлдвэрлэлд” сэдэвт энэхүү зөвлөлгөөний үеэр мэдлэгийг баялаг болгох их үйлсэд үйлдвэрийн хамт олноо чиглүүлэн удирдсан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнд Шинжлэх ухааны акедемийн дээд шагнал Хубилай хааны нэрэмжит алтан медаль олгов. Мөн Оюуны өмчийн газраас “Оюуны өмчийн цогц бодлоготой анхны хамт олон” болгон зарлаж, батламж хадгалууллаа.
| “Эрдэнэт” үйлдвэрийнхэн шилдэг багаа 100 сая төгрөгөөр шагналаа | ||
| Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.