Шууд Chart

Эрдэнэт хот “Ялалтын баяр”-ыг тэмдэглэлээ

2016-05-09 12:09:52

Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг, Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод аугаа их ялалтын түүхт 71 жилийн ойн баярыг тэмдэглэсэн байна. Энэ жилийн ялалтын баяраар Орхон аймагт анх удаа “Мөхөшгүй мөнхийн хороо” жагсаалыг зохион байгуулжээ.

Монгол, Зөвлөлтийн дайчдын гавьяа зүтгэлийг эргэн дурсах, хойч үедээ үлгэр дуурайлал болж яваа ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа “Ялалтын 70 жил”, “Дөрвөн баатрын хөшөө” болон “Найрамдлын өндөрлөг”-т цэцэг өргөснөөр эхэлсэн байна.

Ялалтын баярын үйл ажиллагаанд Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа  ОХУ-ын 100 гаруй иргэн болон дайнд оролцож байсан 30 цэргийн ар гэр, ахмад дайчдын төлөөлөл оролцжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэнэт хот “Ялалтын баяр”-ыг тэмдэглэлээ  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй