Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн урьдчилсан судалгааны баг саяхан Монгол Улсад ажилласан билээ. Тэд ажиллах хугацаандаа УИХ-ын зарим байнгын хороод, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний бүртгэл, статистикийн Ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, судалгааны байгууллагын удирдлагатай тус тус уулзсан байна.
Энэ өдрүүдэд Ардчилсан институц, хүний эрхийн албанаас урьдчилсан судалгааныхаа дүнг олон нийтэд мэдээлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглах урт хугацааны 22, богино хугацааны 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийг зөвлөмж болгожээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч манайд мэдээллээ.
| 300 ажиглагч ирүүлэхийг зөвлөмж болгожээ | ||
| Үзсэн: 299 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.