![](/uploads/201605/news/thumb/86007885e24b96d8c8c05e2c3cf1a76e_x3.jpg)
2015 онд үйл ажиллагаа явуулсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нийт 225.4 тэрбум төгрөгийн орлого олж, 233.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
2016 оны байдлаар нийслэлд орон нутгийн өмчит 31 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна. 2015 онд нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр 10 газар бүрэн хангалттай, 15 нь хангалттай, 3 нь ажлаа ахиулах шаардлагатай, үлдсэн нь үйл ажиллагаа явуулаагүй байсан гэжээ.
Нийт 8 аж ахуйн тооцоотой нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 11 орчим саяас, 2.5 тэрбум хүртэл төгрөгийн ашигтай ажилласан. Мөн төсөвт үйлдвэрийн 4 газар батлагдсан төсвөө хэмнэж ажилласан гэж дүгнэжээ. Тиймээс ирэх онд нийт үйлдвэрүүдийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд үүрэг өгсөн байна.
2016 онд нийслэлд орон нутгийн өмчит 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулна. Тэд 239 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах үүрэг хүлээсэн. Нийслэлийн засаг дарга эдийн засаг нийгмийн 2016 оны зорилтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орлого, үр дүнг нэмэгдүүлэн, менежментээ сайжруулан ажиллахыг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудад үүрэг болголоо.
2015 онд Нийслэлийн ОНӨҮГ-ууд 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ | ||
Үзсэн: 622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.