Шууд Chart

Гамшгийн эрсдлийг бууруулахад хүн бүрийн оролцоог бүрдүүлнэ

2016-05-09 15:42:35

Орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоотойгоор гамшгийн эрсдлийг даван туулах хүмүүнлэгийн тусламж олон улсын хэмжээнд эрчимтэй өрнөж байна. Өөрөөр хэлбэл гамшиг осол тохиолдсон нөхцөлд гаднаас тусламж ирэхийг хүлээхгүйгээр өөрсдөө арга хэмжээ авч чаддаг байх орчныг бүрдүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн онд зудын гамшиг тохиолдсон зарим аймагт яг ийм тусламжийн үйлчилгээг үзүүлжээ.

Зуд болоход хамгийн их хохирол амсаж байгаа хүмүүс нь малчид. Энэ жил л гэхэд өвөл болон хаваржилтын нөхцөл байдал хүндэрснээс болж улсын хэмжээнд 4-р сарын сүүлийн байдлаар нийт 900 гаруй мянган толгой мал хорогдсон. Байгалийн ийм давагдашгүй хүчин зүйл тохиолдоход олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай байх нь учирч болох эрсдлийг хэд дахин бууруулсан тухай албаныхан тодотгож байна.

Манай улс Гамшгаас хамгаалах тухай хуулиндаа хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг тусгаж байгаа нь энэ чиглэлээр олон улсад хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нутагшуулахад чухал дэмжлэг болно гэж салбарынхан үзэж байна. Олон улсын улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос энэ жил “Гамшгийн эрсдлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэх” зорилго тавин ажиллаж байгаа юм. Манай улс ч мөн энэ зорилгод нэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гамшгийн эрсдлийг бууруулахад хүн бүрийн оролцоог бүрдүүлнэ  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй