![](/uploads/201310/news/thumb/0f9883acf23e8e35a9fa6aa25386e9a1_x3.gif)
Арабын Нэгдсэн Эмиратын улсын нийслэл Дубай хотноо алт, цагаан алт, алмазаар урласан “Ламборжини Авентадор” супер авто машины үзэсгэлэн худалдаа зохион байгуулагджээ. Машиныг тун удахгүй дуудлага худалдаагаар худалдаж орлогыг сайн үйлсэд зарцуулах гэнэ.
“Авентадор” загварын уг машиныг хагас тонн жинтэй цэвэр алтаар хийсэн бөгөөд суудлын бүрээс, гэрлийг 700 алмазаар бүрсэн байна. Нийт 2.64 сая ам.долларын өртгөөр боссон дээрх машиныг урлахад “Мерседес Бенц” компанийн инженер асан Германы машин зохион бүтээгч Роберт Гюльпен оролцжээ.
Хагас тоннын жинтэй алтаар бүрсэн машин | ||
Үзсэн: 1606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.