БСШУЯ-наас энэ долоо хоногийг инновацийн өдрүүд болгон зарлаж, уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүний нэг хэсэг мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тамхимд “Ногоон хөгжил-инноваци” 2016 үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд болон ШУТИС-ийн эрдэмтдийн мэдлэг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаараа онцлогтой юм.
“Ногоон технологи-инноваци” 2016 үзэсгэлэнд импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
“Эрдэнэт лед” компанийн хувьд Орхон аймгийн гэрэлтүүлгийг асуудлыг бүрэн шийдсэн. Тэдний үйлдвэрлэж байгаа гэрэл нь цахилгааны хэмнэлт хийх боломжтойгоос гадна импортоор орж ирж байгаа бүтээгдхүүнээс эдэлгээний хувьд илүү чанартай гэдгийг баталж байна. Тэд цаашид 21 аймгийн гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлыг бүрэн даахыг зорин ажиллаж байна.
Эрдэмтдийн мэдлэг шингэсэн бүтээлүүдийн үзэсгэлэн болж байна.
Харин ШУТИС-ийн доктор, профессор Басандорж энэ үзэсгэлэнд уснаас дулаан үйлдвэрлэх технологи, эко зуух, ундны усны шүүлтүүр зэрэг өөрийн зохион бүтээсэн технологи, шинэ нээлтээ танилцуулж байна. Эдгээр технологи гол нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бүтээлүүд байгаа юм.
“Ногоон технологи - инноваци” 2016 үзэсгэлэнд 60 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан, хаягдалаа дахин ашигласан зэрэг олон талын давуу тал, ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд “Ногоон хөгжил- инноваци” 2016 үзэсгэлэнд оролцож байна. Тэд цэвэр технологи ирээдүйтэй бизнес гэдгийг онцолж байсан юм.
Дэлхий дахины орчин үеийн хөгжлийн чиг хандлага болж байгаа ногоон технологи, инновацийн бодлого, шинэ санаа, үйлдвэрлэгчдийг танилцуулах, хөрөнгө оруулагчдын хоорондын уялдаа холбоонд гүүр тавьж өгөх энэ үзэсгэлэн өнөөдөр 18 цаг хүртэл үргэлжилнэ.
.jpg)












| “Ногоон технологи-инноваци” 2016 үзэсгэлэнд 60 гаруй аж ахуйн нэгж оролцож байна | ||
| Үзсэн: 563 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.