Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн Б.Баатар байгаль ертөнц тэр чигтээ өвөрмөц сонин тогтоцтой байдгийг ажиглаж, гэрэл зургийн хальснаа буулгасан байна. Мал, амьтан, жигүүртний дүрстэй хад, чулуу өөрийнх нь суманд олон байдгийг тэрбээр ажиглаж, 50 бүтээлийг бий болгожээ. Тэдгээрээс нэн ховордсон цоохор ирвэс, мазаалай, цагаан баавгай зэрэг амьтны зураг хамгийн их сонирхол татаж байлаа.
Сонирхуулахад, тэрбээр 1973 оноос хойш байгаль хамгаалал, төрийн захиргааны чиглэлээр ажиллаж байгаад хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан байна. Хэзээний байгаль орчин ан амьтныг хайрлаж, тэднийг судлах чин хүсэлтэй болохоор тэтгэвэрт гарсан ч ийн ажиллаж буй аж.
| Баян-Өлгийн байгаль, амьтан судлаач | ||
| Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.