Шууд Chart

Дорнод аймагт тариалалт эхэллээ

2016-05-11 15:48:34

Дорнод аймаг өнгөрсөн онд 50 мянган га газар тариалалт хийсэн нь улсын хэмжээнд хийгдсэн нийт тариалалтын 14 хувийг эзэлж байна. Харин энэ жилийн хувьд найман сумын 36.1 мянган га-д 20 гаруй компани газар тариалангийн ажил эрхлэхээр төлөвлөж байна.

Энэ талбай нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын хоёрдугаар багийн нутагт орших “Дорнын кроп” компанийнх. Тэд энэ сарын 9-нөөс эхлэн өнгөрсөн намар уринш хийж бэлтгэсэн 2000 га талбайдаа “Дархан 154” сортын үрээр тариалалтаа эхлүүлж үрэлгээгээ эхлүүлээд байна. Өнгөрсөн жил гандуу байснаас улсын дунджаас бага ургац авсан болохоор энэ жил тариалалтын технологид анхаарч, бордоог давхар хийн ажиллаж буйгаа ярьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод аймагт тариалалт эхэллээ   
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй