Шууд Chart

Монгол, Тайванийн эдийн засгийн уулзалт боллоо

2016-05-11 18:23:53

Манай улс мал аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Тайванийн компаниудаас тоног төхөөрөмжийн дэмжлэг авч байна. Цаашдаа бусад салбарт энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр орны төлөөлөл өнөөдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Хятадын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага өнгөрсөн жил манай улсын хөдөө аж ахуйн салбарт техник технологийн дэмжлэг үзүүлсэн. Тодруулбал, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлээд буй.

БНХАУ-ын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын захирал Хэди Лий “Манай байгууллага дэлхийн 86 орны 140 орчим байгууллагатай хамтран ажилладаг. Бид Монгол Улсад хүнсний үйлдвэрлэлийн дэвшилтэт технологио нэвтрүүлснээр хоёр орны үйлдвэрлэл, худалдааны хамтын ажиллагааны хөгжил нэг шатаар ахилаа. Цаашдаа бусад салбарт хамтран ажиллах хүсэлтэй олон байгууллага манайд байна” гэв.

Эхний ээлжинд дээрх салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг Тайваньтай хамтран оруулж ирэх ч БНХАУ-ын Хятадын “Эгзим” банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол, Тайванийн эдийн засгийн уулзалт боллоо  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй