Ирэх жил болох дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээнд манай улс анх удаагаа оролцох боломжтой болсон байна. Энэ тэмцээнд оролцохын тулд тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Тухайбал, Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг хамгийн багадаа 3 удаа зохион байгуулсан байх, 25-аас доошгүй баг оролцсон байх, тухайн улс нь бодлогоор дэмждэг байх зэрэг үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Манай улс энэ шалгуурыг хангасан учраас ирэх онд оролцох эрхээ авсан байна.
Тэмцээнд зөвхөн дунд сургуулийн сурагчид оролцдогоороо онцлогтой юм. 2 насны ангилалд 4 төрлөөр хоорондоо өрсөлддөг юм байна. Манай улсын хувьд 12-16 насны ангилалд өрсөлдөнө гэж Монголын роботын нийгэмлэгийн гишүүн Э.Амартүвшин хэлж байна.
| Дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээн Монголд зохион байгуулагдана | ||
| Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.