Шууд Chart

“Далайн Торгоны зам” сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт оролцов

2016-05-13 16:33:36

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын удирдлагууд 21-р зууны Далайн торгоны зам судлалын Хамтарсан Инновацийн Төвөөс Дэлхийн эдийн засаг, улс төрийн институт, Хятадын олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны академи, Шиамен, Юннан Их сургуулиуд зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулсан “Далайн торгоны зам”-ын асуудлаарх Олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо.

Уг хэлэлцүүлэгт БНХАУ, Ази, Номхон далайн бүсийн болон Хойд Америкийн судалгааны төв, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, “Шинэ торгоны зам дагасан” бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, стратегийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн төлөөлөгчид Бээжин хотод орон нутгийн захиргааны төлөөлөлтэй албаны уулзалтууд хийв.


“Далайн Торгоны зам” сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт оролцов  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй