Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил цаашид хэвийн үргэлжлэх боломжтой боллоо. Өчигдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд 20 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийв.
Тэрбээр “Энэ шийдвэрийн үр дүнд олон айл өрх хугацаандаа байрандаа орох боломж бүрдэнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна. Энэ жил 4044 айлын орон сууц ашиглалтад орно. Цаашид орон сууцжуулах эх үүсвэрийг урт хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.
| Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилт | ||
| Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.