![](/uploads/201605/news/thumb/fdffaeabd818f03640b71826d2efaa57_x3.jpg)
Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас энэ оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тухай мэдээлэхдээ он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар манай улсын нэгдсэн төсвийн хэмжээ 615 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг дуулгав.
Төсвийн зарлага, орлогоосоо давсан үзүүлэлттэй гарахад татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс буурсан нь голлон нөлөөлсөн гэсэн юм.
2015 оны эхний улирлын байдлаар манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 114 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний улиралд төсвийн алдагдлын хэмжээ зургаа дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн экспорт, импортын хэмжээ ч буурчээ.
Экспортын хэмжээ ийн буурахад голлон нөлөөлсөн зүйл нь уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд огцом буурсантай холбоотой аж.
Экспорт буурсан нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ багассантай холбоотой | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.