Шууд Chart

Галын сургуулилт МҮОНРТ-ийн байранд боллоо

2016-05-16 14:37:34

МҮОНРТ-ийн байранд гал унтраах сургуулилт боллоо. “600”-гийн студид гал гарсан тохиолдолд хэрхэн аврах ажиллагаа явуулж, галыг богино хугацаанд унтрааж болохыг уран бүтээлч, ажилчид, Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид хамтран үзүүллээ. 

МҮОНРТ-ийн барилгын техникч Г.Мөнхбаяраас тус сургуулилтын талаар тодруулахад “Гал гарсныг мэдсэн уран бүтээлчид телевизтэй хамгийн ойр байрлах Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах аравдугаар ангийг 11:00 цагт дуудсан. Тэд дуудлага өгснөөс хойш гурван км орчим замыг,  гурван минутын хугацаанд туулж ирлээ. “600”-гийн студид утаанд боогдсон хоёр ажилтныг хамгийн түрүүнд гаргаж, анхны тусламж үзүүлээд дээвэр дээр мөн л утаанд боогдсон хоёр хүнийг аварлаа. Энэ үйлдлээрээ тус албан хаагчид ойролцоох хүмүүст хэрхэн арга хэмжээ авч болдгийг харуулав.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Галын сургуулилт МҮОНРТ-ийн байранд боллоо  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй