Монгол Улсын хэмжээнд 23 мянга гаруй гадаадын иргэн амьдарч байна. Тэднээс 8000 орчим нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол үлдсэн нь сурах, шашны зэрэг 10 гаруй төрлийн шалтгаанаар иржээ. Цаашид энэ тоо нэмэгдэх ч манай улсын гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлсон эрхзүйн орчин хангалтгүй хэвээр байна. Тиймээс олон улсын түвшинд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага байгааг судлаачид хэлж байна.
2005 оны хувьд манай улсад 81 мянган харьяалалгүй иргэн байсан бол өнөөдөр 37 болж цөөрсөн. Харьяалалгүй гэж ямар ч улсын бичиг баримтгүй, нийгмийн харилцаанд оролцох боломжгүй иргэнийг хэлдэг.
НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооноос 2014-2024 онд харьяалалгүй иргэдийн асуудлыг цэгцлэхэд дэлхий нийтийг уриалсан. Тиймээс Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенци болон хүний эрхийн үүднээс эдгээр иргэдийн асуудалд анхаарлаа хандах ёстой юм.
| Манай улсад 23 мянга гаруй гадаадын иргэн амьдарч байна | ||
| Үзсэн: 2465 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.