Шууд Chart

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хүсэлтийг цахимаар авдаг боллоо

2016-05-17 11:09:13

УБЦТС ТӨХК нь энэ сараас эхлэн цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдож буй иргэн, аж ахуйн нэгжийн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах хүсэлт, холбогдох материалыг http://geree.tog.mn цахим хуудсаар хүлээж авах үйлчилгээг эхлүүлж байна. Өмнө нь иргэд гэрээ байгуулахын тулд шаардлагатай мэдээлэл авах, материалаа зөв бүрдүүлсэн эсэхээ асууж лавлахаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү хоёроос доошгүй удаа заавал очдог байсан. Хамгийн олон хэрэглэгчтэй Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв гэхэд л өдөрт 50 орчим иргэн, аж ахуйн нэгжтэй цахилгаанаар хангах гэрээ байгуулдаг бөгөөд нэг үйлчлүүлэгчийн материалыг хүлээн авч судлаад гэрээ байгуулахад 30-аас доошгүй минут зарцуулдаг.

Харин одоо гэрээ байгуулах иргэд хүсэлтээ холбогдох материалын хамт УБЦТС ТӨХК-ийн http://geree.tog.mn цахим хуудсаар илгээх ба үйлчилгээний ажилтан гэрээ байгуулахад бэлэн болсныг утсаар дуулгахад бэлэн болсон гэрээнд гарын үсгээ зурж, өөрийн хувийг авахаар нэг л удаа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө очно. Цаашдаа улсын хэмжээнд гэрээ байгуулах талууд заавал биечлэн байлцах шаардлагагүй болж, цахим гарын үсэг ашигладаг болох үед иргэд биеэр очих бүр шаардлагагүй болно. 

Цахилгаанаар хангах гэрээ байгуулах хүсэлтээ цахимаар илгээх иргэд нь гэр хороолол, орон сууц, аж ахуйн нэгжийн алийг ч төлөөлөн хамрагдах боломжтой. Зөвхөн гэрээ шинээр байгуулах гэлтгүй гэрээ сунгах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад ч http://tog.mn цахим хуудсаар хандаж болох юм.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хүсэлтийг цахимаар авдаг боллоо  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй