Шууд Chart

“Атар” талх "Сансар" супермаркетад хамгийн өндөр үнээр худалдаалагдаж байна

2016-05-17 13:18:03

Тавдугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1 дүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, 2 дугаар зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1 дүгээр зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Харин төмс, хүнсний ногооны үнэ энэ тавдугаар сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байв.


“Атар” талх "Сансар" супермаркетад хамгийн өндөр үнээр худалдаалагдаж байна  
Үзсэн: 2738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-05-17 21:17
MONGOLIIN TALH BOOV UILDVERLEGCHID BAYAN MONGOTEI UILVERUUD BAIJ NEEH AMT MUUTAI DAVSGUI HOOSONTSOR TALHAAR ARD TUMNEE HICHNEEN JIL HUURAH GESEN YUM BOLOO YADAJ DARGA NAR NI BURIAD RUU YAVAAD OROSIIN TALHIIG AMTALJ UZEESEI
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2016-05-17 19:50
АНУ-ын ЭСЯ-ны урд талын Денвер11 хотхоны Мини Маркетад 1300 төг байдаг ш дээ Ер нь бол дуртай үнээ л тавьдаг болж дээ

Бидэнтэй нэгдээрэй