Шууд Chart

Энэтхэгээс авах зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2016-05-17 14:46:54

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2016 оны дөрөв дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын 16-17-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх болон тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхэд зориулан 1 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай зөвшилцөөд ерөнхий нөхцөлийг 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна. Мөн нэмэлт нөхцөл буюу дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш өртөгтэй төслийн нөхцөлийг 25 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс долоон жил чөлөөлөгдөхөөр тохиролцжээ.

БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа юм.


Энэтхэгээс авах зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй