Шууд Chart

“Их-7”-гийн байгаль орчны яамны сайд нар хүнсний хаягдлыг бууруулах талаар ярилцана

2016-05-17 15:59:22

“ИХ-7”-гийн байгаль орчны яамны сайд нар өчигдрөөс эхлэн Японы Тояама хотод хуралдаж эхэлсэн. Тэгвэл уг уулзалтын өнөөдрийн гол сэдэв нь дэлхий нийтийн хоол хүнсний хаягдлыг бууруулах, дахин боловсруулах асуудлыг хэлэлцэх юм байна. 

Дэлхийн хамгийн хөгжингүй долоон улсын байгаль орчны сайд нарын энэ удаагийн уулзалт сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа болж буй гэдгээрээ онцлогтой. Уулзалтаар талууд 2030 он гэхэд дэлхийн хоол хүнсний хаягдалын хэмжээг хоёр дахин багасгах зорилтыг улам нарийн хэлэлцэж, төлөвлөсөн  болохыг албаныхан уламжиллаа. Энэ зорилтыг анх өнгөрсөн жил болсон НҮБ-ын нэгдсэн чуулганаар батлаад байсан юм.

Орчин үеийн судалгаагаар дэлхийн хөгжингүй орнуудад 3 тэрбум хүнийг хооллож болохуйц хоол хүнсийг жил бүр хаядаг гэсэн судалгаа байдгаас гадна одоогийн байдлаар дэлхий дээр жилд 10 тэрбум хүнийг хооллож хүрэхүйц хүнсний зүйл бэлтгэдэг байна. Тиймээс “Их-7”-гийн байгаль орчны сайд нар дэлхий нийтэд хандан хоол хүнсээ ариг гамтай хэрэглэхийг уриалаад, үнэхээр хаях шаардлагатай болсон тохиолдолд дахин боловсруулах эсвэл био эрчим хүч гаргаж авах зориуллалтаар ашиглаж болохыг сануулжээ.

Өнөөдөр үдээс хойш байгаль орчны сайд нар сүүлийн үед олон дахин давтамжтай гарах болсон байгалийн гамшигийн үеэр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, гамшигийн улмаас учирсан хор хохиролыг арилгах арга замыг сайжруулах, нөхөн сэргээлтийг зөв төлөвлөх зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Уулзалт хоёр өдөр үргэлжлээд өнөөдөр өндөрлөнө.              

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Их-7”-гийн байгаль орчны яамны сайд нар хүнсний хаягдлыг бууруулах талаар ярилцана  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй