Даваа гараг бүрийн 15:00 цагт болдог “Бүтээн байгуулалтын цаг” –аар энэ удаа ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох албаныхантай ТЭЦ-3 станц, Баянголын ам газруудад өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай телевизийн шууд эфир ашиглан танилцлаа.
ТЭЦ-3 станцын өргөтгөлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Ашиглалтад бүрэн хүлээн авах хугацаа буюу 12 дугаар сарын 25-нд амжиж дуусгахаар шахан ажиллаж байгаа талаар ТЭЦ-3 станцын тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Ганбаатар мэдээлсэн.
Харин БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн хүрээнд Баянголын аманд инженерийн дэд бүтцийн гурван багц ажил явагдаж байгаа. Шинэ суурьшлын бүс болгож орон сууцны хорооллууд босгохын тулд эхлээд төсвийн хөрөнгөөр халуун хүйтэн ус, бохир, дулаан цахилгааны шугам сүлжээг тавьж байгаа нь энэ юм. Энэ ажлын явц 40 хувьтай явааг гүйцэтгэгчид мэдээллээ. Баянголын аманд нийт 40-50 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөөс 5500 айлын орон сууцны ажлыг хувийн хэвшлийнхэн эхлүүлээд байна. Ирэх хавар эхний 700 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Удахгүй Туркийн Засгийн газрын зээлийн санхүүжилтээр босгох 6000 айлын сууцны барилгын ажлыг эхлүүлнэ гэж БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ. Мөн энэ үеэр цементийн нийлүүлэлт нэмэх зохицуулалтыг БХБЯ-наас шуурхай хийж, өмнөд хөршид очиж нийлүүлэгчидтэй яриа хэлэлцээ хийснээ танилцууллаа. Одоо өдөрт 80-100 вагон цементийг машинаар, дээрээс нь Эрээнээс 20 вагон цемент шууд нийлүүлж байна. Хэдийгээр барилгын ажлын ид үе дуусч байгаа ч ирэх хавар эрт эхлэх барилгын суурийн цутгалтаа хийж эхэлсэн учраас цементний эрэлт буураагүй байна. Ийм үед нийлүүлэлт нэмснээр цементийн үнэ буурч байгаа гэж БХБЯ-наас мэдээллээ. “Бүтээн байгуулалтын цаг”-ийн төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Магнай трейд” компани өнөөдөр /10.07/ 18 цагаас өмнө шатахууны үнээ буулгана гэдгээ мэдэгдсэн, хэвлэл мэдээллийнхэн үүнд хяналт тавиарай гэж хэллээ.
Бүтээн байгуулалтын цагаар дөрвөн асуудал авч хэлэлцлээ | ||
Үзсэн: 1601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.