Африк тивийн гоо сайхныг харуулсан, дэлхийд хүний гараар барьсан хамгийн том Сафари Арабын нэгдсэн Эмират улсад нээлтээ хийсэн байна. Ал Айн Африкийн Сафари нэртэй энэ цэцэрлэгт хүрээлэнд хар тивийн нэрийн хуудас болсон 200 гаруй араатан, ан амьтныг суурьшуулжээ. Энэ төвийг байгуулагдахаас өмнө зэрлэг догшин Сафарийн амьдралыг судлахын тулд Кени эсвэл Намибиа улсыг зорих шаардлагатай байдаг байсан бол одоо Африк тивийн нэгээхэн хэсэг энд ирсэн болохыг тус төвийн мэргэжилтэн Мухамед Алфагеер сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Түүнээс гадна уг хүрээлэнд хирс, арслан, бух гөрөөс зэрэг гайхалтай амьтад байгаа болохыг сануулаад удахгүй нэн ховор төрлийн гөрөөс, бугануудаас гадна хэд хэдэн төрөл зүлийн шувуу ирнэ гэдгийг онцоллоо. Онгон зэрлэг Сафарид ийм олон төрлийн амьтныг нэг дор харах бараг боломжгүйгээс гадна жуулчдын тун азтай хэсэг нь л нэн ховор амьтдыг харах бололцоотой тул жинхэнэ утгаараа сафарийн амьдралтай танилцсан хэмээн дүгнэхэд учир дутагдалтай байдаг гэнэ. Цэцэрлэгт хүрээлэн нийтдээ 217 га талбайтай ба хүний гараар барьсан хамгийн том Сафари гэсэн нэрээр Геннисийн номонд орох шаардлага хангаад буй юм байна.
Махчин амьтдын хувьд тусгай тороор зааглагдаж байгаа бөгөөд бусад амьтдын аюулгүй байдлын хангах үүднээс ийм арга хэмжээ авах болсон гэж уг хүрээлэнгийн захиргаа мэдэгдлээ. Арабын нэгдсэн Эмират улсын хувьд сүүлийн үе өөрийн хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд дээгүүр байр эзлэх болсон орон юм. Тэдний босгосон хиймэл арлууд, Дубай хот дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудад тооцогддог бол одоо Африк тивийн нэг хэсэг тус улсад үүссэн байна.
| Дэлхийд хүний гараар барьсан хамгийн том Сафари нээгдлээ | ||
| Үзсэн: 1841 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.