Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж “Ажилтай, орлоготой Хэнтийчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрснийг аймгийн удирдлага хэллээ. Тухайлбал, сүүлийн 4 жилийн хугацаанд нийт 5000 гаруй иргэнийг байнгын ажлын байртай болгосон байна. Тус аймаг 2.5 тэрбум төгрөгийг ажлын байр бий болгох энэ төсөлд зарцуулжээ. Мөн Хэнтий аймагт өрхийн бичил бизнесийг дэмжиж, 1000 гаруй өрхөд зээл олгосон гэж Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар ярилаа.
| Дөрвөн жилийн хугацаанд 5000 гаруй иргэнийг ажлын байртай болгожээ | ||
| Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.