Монгол Улсын Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн дагуу агаарын чанарыг сайжруулах бүс дэх гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил энэ сараас эхэллээ. БОНХ-ийн сайд, Нийслэлийн Засаг Даргын хамтарсан 2013 оны А-13/А-30 тоот тушаал, захирамжийн дагуу энэ онд нийслэлийн 7 дүүргийн 108 хорооны 58657 айл өрх урамшуулалд хамрагдах юм байна. Цахилгааны үнийн урамшуулалд хамрах айл өрх нь агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдсан байхаас гадна агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл шалгуурыг хангасан байх төдийгүй мэргэжлийн хяналтын газраар урамшуулал олгох нөхцөл шаардлагыг биелүүлсэн талаарх дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай юм. Харин цахилгаан халаагуурт хэрэглэсэн цахилгааны үнийн урамшууллын тухайд айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт.ц хүртэлх хэрэглээний цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлах юм. Түүнчлэн нийт хэрэглэсэн цахилгааны үнийн урамшууллын хувьд сард хэрэглэсэн 200 кВт.ц цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлнө. Цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах айл өрх нь цахилгаанаар халаалтаа шийдсэн, нөхцөл шалгуурыг хангасан бол харьяа дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд урамшуулалд хамрагдах хүсэлтээ гаргах юм байна.
Цахилгааны үнийн урамшууллыг тооцож эхэллээ | ||
Үзсэн: 2076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.